“KIDZLAND” тоглоомын дэлгүүр Олон улсын эх үрсийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 23-наас буюу ирэх даваа гарагаас эхлэн хоёр төрлийн хямдралтай, бэлэгтэй, урамшуулалт худалдааг бяцхан багачууддаа зориулан зарлах гэж байна. Энэхүү хоёр урамшуулал нь “Хямдралтай, үнэгүй бэлэгтэй багц” болон “Хямдралтай, Паркийн эрхийн бичиг үнэгүй дагалдах багц” юм.
Урамшуулал 1: “Хямдралтай, үнэгүй бэлэгтэй багц”
Хямдралтай, үнэгүй бэлэгтэй багцыг сонговол Pororo, Avengers, Trolls, Monkart, Transformers, Kongsuni, Pinwheel, Tayo брэндийн сонгогдсон тоглоомууд 20 хувь хүртэл хямдарч, амттаны цуглуулга болсон ууттай бэлэг үнэгүй дагалдах юм.
Урамшуулал 2: “Хямдралтай, Паркийн эрхийн бичиг үнэгүй дагалдах багц”

Хэрвээ та 150 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд тоглоомын дэлгүүрийн зүгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн дөрвөн тоглоом дээр тоглох эрхийн бичиг бэлэг болгон өгөх юм.
Тус тоглоомын дэлгүүр нь өөрсдийн захиалгын утас, хүргэлт, хотын төвд байршилтай таван салбар дэлгүүр болон www.kidzland.mn вэбсайтаар дамжуулан хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчилсээр ирсэн билээ. “KIDZLAND” тоглоомын дэлгүүрээс та хүүхэд бүрийн сайн мэдэх Pororo, Baby alive, Avengers, Kongsuni, Monkart, Cada, Miniforce, Tayo гэх мэт олон улсын чанарын шаардлага хангасан 20 гаруй брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл захиалгын утас 7728-0000 болон KIDZLAND фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. Бяцхан үрсдээ зориулах бэлгээ хараахан сонгож амжаагүй бол хүүхэд бүрийн хүслийн ертөнц KIDZLAND тоглоомын дэлгүүрийг та зориорой.