Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн дагуу ихэр хүүхэд төрүүлсэн ээжийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгджээ. Улмаар тэтгэмж авах эрх үүссэн, дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож олгохоор болсон байна. Ингэхдээ дөрвөн сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог болжээ.
