“Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст үзэгчидтэйгээ тун удахгүй уулзах гэж байна. Анхны дугаарын товоо өчигдөр зарласан бөгөөд тавдугаар сарын 8-нд 21.00 цагаас үзэгчдэд хүрэх юм.
Энэ улиралд ням гараг бүр таныг дэлгэцийн өмнө уях найман оролцогч дараах бүтээлчид байх юм.
Дуучин, жүжигчин, комедиан С.Зоригт

Жүжигчин Х.Баярмаа

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/

Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл

ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга

Гавьяат жүжигчин, поп дива С.Наран
