Марго Робби гол дүрд нь тоглож буй "Барби" киноны нээлт 2023 оны долоодугаар сарын 21-нд болох тухай Cinema Con урлан зарлалаа. Киноны зохиолыг Грета Гервиг, Ноа Баумбах нар бичжээ. Дэгжин хүүхэлдэйн адал явдал Малибу дахь тансаг харшид өрнөх аж.
Sony урлан Барби хүүхэлдэйн тухай сэдэв дээр 2014 оноос хойш ажиллаж буй. Барби хүүхэлдэйг үйлдвэрлэгч Mattel компанитай тохиролцож гол дүрд нь Эми Шумер тоглох байсан ч удалгүй татгалзсан юм.