Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид нийт 30.5 мянган оюутан залуус шинээр элсэн суралцаж байна. Тэгвэл оюутнуудын суралцаж буй мэргэжлийн чиглэлээр ангилан авч үзвэл, нийт суралцагчдын 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж чиглэлээр суралцаж байна. Түүнчлэн:
- 28.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй
- 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт
- 12.2 хувь нь боловсролын чиглэлээр тус тус сурч байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй 100 ажил, мэргэжлийг боловсролын түвшнээр ангилбал, 37 хувийг нь дээд боловсрол шаардагдах ажил мэргэжил эзэлж байна. Харин 35 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсрол шаардагдаж байгаа бол 28 хувь нь мэргэжил шаардагдахгүй ажил байгаа юм.
