Сүүлийн хоногт коронавируст халдварын 30 тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн 24 нь Улаанбаатар хотод, 6 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Халдварын улмаас эмнэлэгт нийт 203 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 458 хүн байна.
