"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022"-ыг улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2022” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус аяны хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах сурагчдын дунд "Миний гэр бүл аюулгүй ажилладаг" гар зургийн уралдааныг зарлажээ.
Аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.
Зорилго:
Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа уран зургийн арга хэлбэрээр илэрхийлж түгээх мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Бүтээлийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл хүлээн авна.
Хамрах хүрээ, насны ангилал:
- ЕБС-ийн 5-9 анги
- ЕБС-ийн 10-12 анги
- Бүтээлд тавигдах шаардлага
- Бүтээлийн хэмжээ А2-н хэмжээтэй агуулгын хувьд өгөгдсөн сэдэвтэй уялдсан байна.
- Бүтээлийн ар талд өөрийн овог нэр /бүтнээр/, сургуулийн нэр бүлэг /товчлохгүй/, гэрийн хаяг /товчлохгүй/, харилцах утас зэргийг тодорхой бичсэн байна.
Шагналын сан:
- Нэгдүгээр байр-1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал -400.000
- Хоёрдугаар байр-1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал -300.000
- Гуравдугаар байр-1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал -200.000
- Тусгай байр-1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал- 100.000
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр 4-р давхарт хүлээн авна.
Холбоо барих утас: 70124949, 99850240, 99125262
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон түгээн дэлгэрүүлэн ашиглах болно.
