
Реппэр Roockie буюу У.Мөнхбагана СУИС-ийг Б.Отгонбат багшийн ангид кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
Тэгвэл залуу реппэр маань МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх нарын хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг жүжигчдийн хамтаар Ф.Шиллерийн сонгодог эмгэнэлт бүтээл “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Саран хийл” уран сайхны кинонд гол дүрийг бүтээжээ.
Уг киноны ерөнхий найруулагчаар Ч.Бат-Эрдэнэ ажилласан бол зөвлөх найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж ажиллажээ. Энэхүү дэлгэцийн шинэ уран бүтээл энэ сарын сүүлээр нээлтээ хийх юм.