Монгол Улсаас Арабын бүгд найрамдах Египет улсад суугаа Элчин сайд Э.Булган тус улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сисид Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.
Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд Э.Булган Монгол, Египетийн уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхийлөгч Абдул Фаттах Ас-Сисид мэндчилгээ дэвшүүлж, тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг уламжилсан байна. Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сиси хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Египетийн төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхт хариу мэндчилгээ дэвшүүлэн, урилгыг талархан хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
Монгол, Египетийн хооронд 1963 оны дөрөвдүгээр сарын 2 буюу одоогоос яг 59 жилийн өмөнө дипломат харилцаа тогтоожээ.