
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж салбартаа тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр улсын аварга Г.Эрхэмбаярт гавьяат тамирчин цол олгосон юм.
Улсын аварга, гавьяат тамирчин Г.Эрхэмбаяр "Намайг спортод оруулж, амжилт гаргах гүүр минь болсон багш нартаа баярлалаа. Мөн нутаг орныхноос эхлээд баярлаж талархаж байгаа олон хүн бий. Надад тус дэм болсон бүх хүнд баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав, ээж, спортод орсон цагаас хойш бурууд ташуур болж, зөвийг минь урмаар дэмжиж байсан багш нартаа баярлалаа. Тээж яваа өв соёл, багш нараасаа сурсан бүхнээ хүүхэд багачууддаа зааж сургахын төлөө хичээх болно" гэлээ.