
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Бөх сонирхогчид жил бүрийн наадмаар цолоо ахиулна хэмээн таамагладаг улсын харцага Б.Зоригтбаатар Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхланд өвдөг шороодлоо.