Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд шагнал хүртсэн уран бүтээлчдэдээ “Монгол театр”-ын зүгээс байрны урьдчилгаа бэлэглэхээр болжээ. Тодруулбал, гавьяат жүжигчин Д.Бямбацогт, Н.Отгонтогос, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сансаргэрэлтэх, урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Балдан нарт байрны урьдчилгаа бэлэглэсэн байна. 

“Монгол театр”-ын ерөнхий продюсер Ж.Дэмбэрэлсайхан, “Клеопатра” жүжгийн ерөнхий ивээн тэтгэгч "Саруул дэнж" хабрид хотхоны зүгээс ийнхүү гавьяат жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг авсан уран бүтээлчиддээ байрны урьдчилгаа олгосон байна.