
2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан ЭШ-ын зохион байгуулалт, явц, шалгалтын үе шат, дүн оноо танилцуулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд нийт 55 шалгалтын байранд 49 014 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭШ өнөөдөр Монголын түүхийн хичээлээр эхэлж байна. Монголын түүх хичээлээр жил бүр хамгийн цөөн тооны шалгуулагчид шалгуулдаг байна.
Шалгалтын төв болгон дээр эмч болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх сэтгэлзүйчид, хэв журам сахиулах цагдаа нар ажиллаж байгаа аж.
Энэ жилээс эхлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан тусад нь шалгалтын төв гаргасан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолтуудаа Боловсролын үнэлгээний төвд ирүүлснээр тусгай нөхцөлүүдээр үсгийг нь томруулах, брайл хэвлэх, сонсох төхөөрөмж, тусгайлсан хянагч багш зэрэг бүх арга хэмжээг авч ажиллана.