
Азийн Шатрын холбооноос зохион байгуулдаг тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил нийслэл Улаанбаатар хотод болно,
Эмэгтэйчүүдийн 27, нээлттэй ангиллын 21 дэх удаагийн ААШТ ирэх тавдугаар сарын 20-ноос 30-ныг дуустал зохион байгуулагдахаар тов гарчээ.
Манай улс түүхэндээ анх удаа тивийн аваргыг зохион байгуулах шийдвэр өнгөрсөн онд гарсан ч хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байсан юм.
Швейцар системээр зохион байгуулагдах тус тэмцээнд түрүүлсэн тамирчин хоёр жилд нэг удаа болдог "Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцох эрх авах юм.