
Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 17 хүртэлх насны шигшээ баг Киргизийн Бишкек хотод болж буй “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа билээ. F хэсэгт Йемен болон Кыргизстаны багийн тоглолт 0:0 тэнцээгээр өндөрлөж, хэсгээ тэргүүлж эхлэв. Йемен хоёр хожил, нэг тэнцээтэй 7.0 оноогоор цааш хасагдах шатанд өрсөлдөх боломжоо хадгалж үлдсэн бол Кыргизстан 4,0 оноотой боллоо. Харин Монголын шигшээ баг 3.0 оноотой гуравт бичигдсэн хэвээр байна. Манай залуус маргааш Кыргизстаны багийг хожсон ч хэсгээ тэргүүлэх боломжгүй боллоо.
Энэ хэсгийг тэргүүлсэн баг 2027 оны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Одоогоор Йемений шигшээ багт боломж байна. Маргааш Монгол, Кыргизстаны багийн тоглолтын дараа нэгдсэн дүн гарна.