Ус цаг уурын орчны мэдээллээр ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилнэ. Маргааш буюу долоодугаар сарын 21-д говийн бүс нутгаар өдөртөө +36 градус хүртэл хална. Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан зэрэг сумдын нутгаар өдөртөө +32+34 градуст хүрч хална. Мөн говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар халалт үргэлжилж өдөртөө +32+34 градус дулаан байх бол хангайн болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүсч +18+22 орчим градуст хүрнэ. Иймд аялал, амралтаар орон нутгийг зорьсон иргэдийг хэт халалтаас болгоомжлохыг анхааруулж байна. Мөн гол, нуурын хөвөөнд амрах үедээ хүүхдээ хараа хяналттай байлгахыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд гол, нуурын үсэнд живж осолдох ослууд бүртгэгдэж байна. Мөн хийлгэдэг завинд сууж эрсдэл ихтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нууранд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын холбогдох алба хаагчид завьт, хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа ч тухайн гол, нуурын дагуу амрахдаа зааврын дагуу амрахыг сануулж байна.