Улаанбаатар хотод амьдрах зориулалттай 5551 барилга, орон сууц бий. Үүний 672 буюу 12 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй бөгөөд 376 орон сууцыг нь ашиглахыг хориглосон.
Хууль, журамд зааснаар иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгох 204 барилга ашиглалтад тэнцээгүй учраас дахин орон сууцжуулах төсөлд хамрагдсан. Үүнээс 65 хувийн биелэлттэй 133 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа аж.
2016-2025 оны хооронд нийт 39 орон сууц ашиглалтад орж, 40 гэрээний шатандаа, 54 орон сууц барилга угсралт болон буулгах шатандаа байна. Цаашид 71 байршил дээр сонгон шалгаруулалт хийж, хотын төвийн ашиглалтад тэнцэхгүй барилгуудыг шинээр төлөвлөж, орчин үеийн стандартад нийцсэн барилгуудыг сургууль, цэцэрлэгтэй нь барих шаардлагатай байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлжээ.