
Хятадын төрийн нууцыг гадаад улсад задруулсан хэрэгт буруутгагдсан нэгэн эрэгтэйд цаазаар авах ял оноосон талаар Баомингуань сошиал хуудас нийтэлжээ.
Зөвхөн Ма овгоор нь нэрлэсэн уг эрэгтэйг гадаадад алба хашиж байх хугацаандаа гадаадын тагнуулын байгууллагад элсэн өөрийн харилцагчийн заавраар тагнуулын шинжтэй 100 гаруй тайлан илгээсэн бөгөөд тэдгээрийн 35 нь хожим төрийн нууцад хамаарах баримт байсан нь тогтоогджээ.
Хятадын Төрийн нууцыг хамгаалах үндэсний захиргааны хяналтад байдаг “Баомигуань” хаягийн мэдээлснээр, Ма нууц мэдээлэл дамжуулсныхаа төлөө нэг сая гаруй юань авсан аж. Нэрийг нь зарлаагүй шүүх Ма-д цаазаар авах ял оноож, хувийн бүх эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан гэж уг тайланд дурджээ.
Ма ямар байгууллагад ажиллаж байсан болон түүнийг элсүүлсэн гадаадын тагнуулын байгууллагын нэрийг мэдээлээгүй байна. Мөн түүнийг хэр удаан тагнуул хийсэн, хэзээ баривчилж, ял оноосон, цаазаар авах ялыг нь хэдийнэ гүйцэтгэсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.