
Есдүгээр сарын 26–27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орно. Харин энэ сарын 28–29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох аж.
Нойтон цас орох үед боловсорч гүйцсэн үр тариа налж, иш хугарах, үр норж чанар муудах, хураалт саатах эрсдэл нэмэгддэг. Иймд цаг агаар тогтуун байх хугацааг ашиглан ургац хураалтыг эрчимжүүлж, боловсорч гүйцсэн болон хэвтэлт, асгаралтад өртөмтгий талбайг нэн тэргүүнд хураахыг мэргэжлийн байгууллага зөвлөлөө.