
Улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 70.1 хувь буюу 15 сая 701 мянган эх мал төллөжээ. Тодруулбал, бүсээр нь авч үзвэл, баруун бүс 72.3 хувь, зүүн бүс 71.7 хувь, төвийн бүс 67.4 хувь, хангайн бүс 69.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
Улсын хэмжээнд 15 сая 711 мянган төл хүлээн авч, 15 сая 527 мянган төл бойжиж, бойжилт 98.8 хувьтай байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.