
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замыг энэ долоо хоногийн бямба гарагт хаахаар болжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх авто замыг зургаадугаар сарын 20-ны 00:00 цагаас зургаадугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчлэх аж.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг тус газраас зөвлөв.