
Бангкок хотын баруун хойд хэсэгт байрлах гарсан буудалцааны улмаас нэг багш амиа алдаж, дөрвөн хүн шархадаж, буудсан этгээд дараа нь амиа егүүтгэсэн гэж албаныхан мэдэгдлээ.
Хэрэг Бангкок хотын баруун хойд захын Банг Круай дүүрэгт байрлах Дэбсирин Нонтхабури сургуульд болсон байна. Цагдаагийн байгууллага буудсан этгээдийг тус сургуулийн сурагч байсан гэж тогтоосон ч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Онцгой байдлын албаныхны тараасан гэрэл зургууд дээр түргэний машинууд ажиллаж байх зуур сурагчдыг сургуулийн байрнаас гаргаж байгаа нь буужээ
18 настай нэгэн сурагч Reuters агентлагт ярихдаа эхэндээ болсон явдлыг бууны дуу гэж огт бодоогүй хэмээн ярьжээ. "Эхэндээ би салют буудуулж байна уу, эсвэл хэн нэгэн юм тогшиж байна гэж бодсон. Бууны чимээ гэж төсөөлөөгүй. “Пан, пан, пан” гээд олон удаа дуугарсан. Дараа нь хэсэг намжсанаа дахиад эхэлсэн" гэжээ.
Энэ оны хоёрдугаар сард Тайландын өмнөд хэсгийн Хат Яй дүүрэгт мөн нэгэн этгээд сургууль руу гал нээсний улмаас нэг багш амиа алдаж, нэг сурагч шархадсан хэрэг гарч байв.
Мөн 2022 оны аравдугаар сард Тайландын Нонг Буа Лампху мужид цагдаагийн байгууллагын хуучин алба хаагч буу болон хутга ашиглан халдлага үйлдэж, олон арван хүний, тэр дундаа хүүхдүүдийн амийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч байсан юм.