
Xоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы В хэсгийн тоглолтууд өнгөрөгч долоо Хонконгт боллоо. Манай хоккейчид эхний дөрвөн тоглолтод дараалан хожигдоод байсан юм. Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтыг Филиппиний багтай хийж 13-4 оноогоор ялалт байгуулж хэсэгтээ тавдугаар байрт бичигдлээ. Энэ хэсгийг Узбекистаны баг тэргүүлж 2027 онд А хэсэгт дэвшин тоглох эрхийг авсан бол удаах байрт Хойд Солонгос, Хонгконг, Люксембургийн багууд орлоо. Хэсгийн сүүлд нэг ч хожил аваагүй Филиппиний баг оржээ.
Монгол-Филиппиний тоглолтын шилдэг хамгаалагчаар Г.Бату, шилдэг тоглогчоор У.Цэнгэл, М.Чинзолбоо нар тодорлоо.
Манай хоккейчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы В хэсэгт тоглох эрхийг 2025 онд авч байсан юм.