Узбекистанд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-ны өдрүүдэд болно. “Ташкент-2026” тэмцээнд 82 орны 600 орчим жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч оролцохоор болсон байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, 90 кг-д А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-д У.Мөнгөн-Учрал, +100 кг-д М.Тэмүүлэн нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, Л.Булган, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг, -78 кг-д Э.Буян-Өлзий, +78 кг-д Ж.Анар нар барилдахаар болжээ.
“Ташкент-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ баг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Чэмпионс Чэмп” баазад бэлтгэлээ хийж байна. Баг тамирчид энэ сарын 17-нд Узбекистаныг зорих аж.