Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр" Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой олон гомдол санал иргэдээс ирж байна. Эрүүл мэндийн даатгалын сан нөөц нь хязгаартай төсөв нь хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Гэвч алийг нь түрүүлж эмчлэх үү гэдэг бодлого дутагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон гэж хэлж чадахгүй. Даатгалын ерөнхий газарт олон нийтийн хяналт, менежмент байхгүй байгаа учир Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг огцруулах үүргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Даатгуулагчийн эрх ашгийг хангах бодлого боловсруулж, тогтолцоог хэрэгжүүлж чадах хүнийг цаашид сонгох шаардлагатай" гэв.