
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын паралимпын V наадмын жүдо бөхийн медальтнууд тодорч эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө Японы жүдоч Хангай Шижүкатай барилдаж вазаригаар ялагдлаа.
Харин эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ дагах барилдаанд Узбекистаны И.Акбаровад ялагдан медалийн төлөө өрсөлдөх боломжгүй боллоо.
Т.Сувд-Эрдэнэ Монголын багийн эхний медалийг авчирлаа.