
Манай улсын хилээр 2026 оны эхний хагас жилд 4 086.6 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 491.9 мянга буюу 13.7 хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026 оны эхний хагас жилд 2075.4 мянган зорчигч улсын хилээр орсны 34.9 хувь нь Замын-Yүд, 25.4 хувь нь Чингис хаан, 10.4 хувь нь Гашуун сухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн, 14.3 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 1599.4 мянга буюу 77.1 хувь нь Монгол Улсын иргэд, 476.0 мянга буюу 22.9 хувь нь гадаад улсын иргэд байгаагаас манай улсын иргэд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 156.9 мянга буюу 10.9 хувь, гадаад улсын иргэд 97.4 мянга буюу 25.7 хувир тус тус нэмэгджээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.3 хувь нь Европ, 2.6 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.3 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 33.1 хувь нь ОХУ-ын иргэд, 33.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 11.9 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.0 хувь нь Япон улсын иргэд, 1.9 хувь нь ХБНГУ-ын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байгаа аж.