
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "Төсвийн тодотгол хоцорч орж ирж байна. Өнгөрсөн хавар тодотгох байсан юм. Г.Занданшатарын Засгийн газрын балгийг засах гээд сууцгааж байна. "Багш, эмч нарын цалин" гэж худлаа хэлээд түүнийхээ тооцоог төсөвтөө оруулаагүй байсан. Эндээс улс орны асуудалд хоноцын сэтгэлээр хандсан гэдэг нь харагдаж байна" гэв.