
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Казахстаны “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Астана хотод болж буй тус тэмцээнийг “Барыс Их дуулга” гэж нэрлэж байгаа аж. Өнөөдөр таван жингийн барилдаан болж аваргууд тодорно.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын бөхчүүдийг Ж.Анударь тэргүүлсэн бол энэ жинд Г.Наранцэцэг бий. Мөн 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д М.Цэндбазар, Т.Ариунзаяа нар барилдана. Харин АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой 52 кг-ын “С” хэсгийг тэргүүлжээ.
36 орны жүдочид өрсөлдөж буй “Барыс Их дуулга” тэмцээний хэсгийн барилдаан эхэллээ. Өнөөдөр 20:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд болно.