
Meta компанид ажиллаж байсан инженер Фэйсбүүх хэрэглэгчдийнхээ хувийн шинжтэй 30 000 ширхэг зургийг татсан гэх хэргээр эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтад хамрагдаж байна. Инженер эр дотоод хамгаалалтын шалгалтыг тойрч, хувийн зургууд руу нэвтрэх програм зохиосон байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа аж.
Метрополитан хотын цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх тусгай мөрдөгч хэргийг шалгаж эхэлжээ. Meta компани уг зөрчлийг нэг жилийн өмнө илрүүлж, Их Британийн хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн гэдгээ баталжээ.
Компаний зүгээс кибер халдлагад өртсөн хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэсэн, тухайн хүнийг ажлаас нь халсан, мөн аюулгүй байдлын системээ сайжруулсан гэж мэдэгдсэн юм. Лондонд амьдардаг гэх сэжигтэн инженер одоогоор батлан даалтад байгаа аж.
2024 онд Meta Ирландын Дата мэдээлэл хамгаалах комиссоос 91 сая еврогийн торгууль авсан бөгөөд Фэйсбүүк болон Инстаграм хэрэглэгчдийн нууц үгийг дотоод систем дээр шифрлэлгүй, plaintext хэлбэрээр хадгалсан гэж буруутгагдсан юм.