
Найруулагч, судлаач Б.Баяр дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монголын хадны зураг дахь морины дүрслэлийг онцлон толилуулж буй “Туурайн цуурай” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээжээ.
Эртний хад чулуунд мөнхөрсөн адууны дүрс нь нүүдэлчдийн аж төрөхүй, сэтгэлгээ, соёл иргэншлийн үнэт өв, хүн ба хүлэг морины салшгүй холбоо, нүүдэлчдийн өв соёлын мөн чанарыг таниулж буйгаараа онцлог юм.
Энэхүү үзэсгэлэнд найруулагч, судлаач Б.Баярын олж цуглуулсан 500 орчим адуутай холбоотой хадны сүг зургаас 50 гаруй зургийг шилж сонгон танилцуулж байна.


Тус үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.