
Увс аймгийн Давст сумын “Баруун мод” гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:45 цагт Онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын 41 дүгээр анги, Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 108 хүн, найман автомашин, 13 мотоциклтой түймрийг унтраахаар ажиллаж эхэлжээ. Улмаар мөн өдрийн 20:11 цагт цурамд оруулсан байна. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 4 га талбай өртөж шатсан.