
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадмын текболын ганцаарчилсан болон хосын төрлийн хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Энэ наадамд анх удаа текболын төрөл багтсан бөгөөд Монгол Улсаас Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар дасгалжуулагч Ч.Амарсанаагийн удирдлага дор оролцлоо. Манай тамирчид хожил авч чадаагүй ч анх удаа Азийн наадамд оролцож шинэ түүхийг бичлээ.
Энэ удаагийн наадмын текболын медалийн төлөө БНСУ, Ирак, Филиппин, Индонез, Кувейт зэрэг орны тамирчид шалгараад байна.
Тэкбол нь хөлбөмбөг, ширээний теннис, волейболын дундаас үүссэн спорт. Олон улсад хамгийн хурдацтай хөгжиж байгаа спортын төрлийн нэг. Энэ спортын гол онцлог маань нас, хүйс, ур чадвар, өндөр нам харгалзахгүй, гэмтэл бэртлээс ангид, гадаа, заал танхим хаана ч тоглох боломжтой төрөл.