
Сүүлийн таван жилийн хугацаанд 100 мянган хүнд ноогдох зам тээврийн ослын тоо болон ослоор нас барсан иргэд хүүхдийн тоо дэлхийн дунджаас илүү ба тасралтгүй өссөөр байна. Иймээс манай улс замын хөдөлгөөний эрсдэл өндөр орны тоонд зүй ёсоор ордог.
Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн 2025 онд татан буулгасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг наймдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дахин байгууллаа.
Тус зөвлөлийн ахлахаар Ерөнхий сайд Н.Учрал, Дэд ахлахаар Зам, тээврийн сайд болон “МООД” төслийн продюсер Б.Болд бусад гишүүдээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэж ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хэллээ.
Энэхүү зөвлөл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар салбар дундын уялдаа холбоог хангаж тогтвортой үйл ажиллагаатай байж жил бүр УИХ-д ажлаа тайлагнана.