
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж салбартаа тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр "Камертон" хамтлагийн ахлагч, дуучин, төрийн соёрхолт Л.Болдыг гавьяат жүжигчин цолоор шагналаа.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Л.Болд "Гурван найзтайгаа хамтлагаа байгуулж дуулж эхэлснээс хойш 31 жил өнгөрч байна. Мөн өөрийн бие даасан уран бүтээлээ хийж эхэлснээс хойш 21 дэх жилдээ явж байна. Морь жилийн наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх энэ сайхан шагналыг авч байгаадаа туйлын их баяртай байна. Ээж, аавынхаа ачийг хариулж явна. Ээж маань их баярлах байсан байх. Хараахан харж чадсангүй.
Хамтлагт маань олгож буй шагналыг хамгийн түүнд Ганаа бид хоёрт төлөөлүүлэн өгч байна гэж ойлголоо. Энэ шагнал бол "Камертон" хамтлагийн маань үзэгч, фенүүдийн шагнал" гэв.