
Энэ жил түүхт 70 жилийн ой тохиож буй Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулав. Тэмцээнд хот, аймгийн 100 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Архангай аймгаас 13 тамирчин өрсөлдөхөд Г.Чинболор, Л.Насандэлгэр, Ш.Ариунбаяр, У.Лхагва-Эрдэнэ нар жиндээ хүрэл медаль хүртжээ. Мөн Улаанбаатар хотын клубүүдээс “Алдар”-ын М.Есөнбаатар, Э.Доржрагчаа, М.Дөлгөөнбаатар, У.Мөнхбаяр, М.Даваажаргал, Э.Цацрал, Л.Болортуяа нарын тамирчид улсын аварга болсон байна. Мөн тэмцээний шилдэг эмэгтэй тамирчинаар Л. Болортуяа шалгарчээ.
Тэмцээний үеэр насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг зарлалаа. Мөн дасгалжуулагч А.Нэргүйбаатарыг Швейцарьт болох Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулах туршлага солилцох сургалтад хамруулахаар болжээ.
Өчигдөр Дарханд ирсэн өсвөрийн тамирчин, дасгалжуулагч, гишүүдэд зориулан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас сургалт зохион байгуулжээ.
Ташрамд дуулгахад, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газраас ирэх онд хүүхдийн их наадмын хүндийн өргөлтийн төрлийг зохион байгуулахаар болсон байна.
