
Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин тавдугаар сард олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Гэвч богино хугацаанд орох хур тунадасны эрчим, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх эрсдэлтэйг анхааруулав
Иймд гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, болгоомжтой байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө.