Талбайн теннисний нэр хүндтэй тэмцээний нэг болох Канадын нээлттэй тэмцээн/National Bank Open/-д 18 настай залуу од Викториа Мбоко түрүүлж дуулиан тарилаа. Монрела хотод долоодугаар сарын 27-оос наймдугаар сарын 7-ны хооронд болсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдэг теннисчид бүгд оролцсон. Харин цагаан хуудсаар тоглосон 18 настай Канадын Викториа Мбоко финалын тоглолтод Японы алдарт теннисчин Н.Осакаг 2-6, 6-4, 6-1-ээр хожиж, түрүүллээ.
Мбоко финалд хүрэхдээ АНУ-ын Софиа Кенин, Чехийн Бозкова, энэ жилийн Францын нээлттэй тэмцээний аварга АНУ-ын алдарт теннисчин Кори Гауфф, Казахстаны Елена Рубакина нарын энэ цагийн оддыг хожин дуулиан тарилаа.
Залуу од Викториа Мбоко 5 сая ам.долларын тэмцээнд түрүүлснээр 752 мянган ам.долларын мөнгөн шагналаас гадна чансааны 1000 оноо авчээ.
