Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,бороо орохгүй.
Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +22...+24 градус дулаан байна.