Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 24-д эхэлнэ. 1,2 сая ам.долларын шагналын сантай “StarLadder Budapest Major-2025” тэмцээнд манай улсаас “The MongolZ” багаас гадна “The Huns Esports” баг оролцохоор болсон. Энэ тэмцээнд нийт 32 баг өрсөлдөнө.  

“The MongolZ” багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч Senzu-гийн оронд “сontrolez” Б.Өнөдэлгэр тоглож байгаа билээ. Тэрээр өмнөх хоёр тоглолтод оролцсон. Харин энэ оны хамгийн чухал тэмцээн болох “StarLadder Budapest Major”-т багийн зургаа дахь тоглогчоор М.Азбаяр буюу Senzu оролцохоор болсныг “The MongolZ” багаас мэдэгдлээ. Багийн зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүнээс нэг нь гэмтэх, эсвэл ямар нэгэн шалтгаанаар тоглох боломжгүй болсон үед нөхөж оролцдог.

“The MongolZ” баг гуравдугаар тойргоос буюу арванхоёрдугаар сарын 4-өөс тэмцээнээ эхлүүлнэ.