“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас маргаашаас эхлэн дулаан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлэхээр болжээ. Маргааш буюу долоодугаар сарын 20-оос эхлэн 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Японы элчин орчмын хэрэглэгчдээс гадна Отгонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчимд засварын ажлыг хийхээр болсон байна. Иймд хэрэглэгч та засварын зогсолттой холбоотой бүсчлэлийн байршлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК албан ёсны хаягт хандах авах боломжтой.  

Долоодугаар сарын 20-с наймдугаар сарын 9 хүртэл хийгдэх бүсчлэлд дараах байршил оржээ. 

Түр зогсолт засварын бүсэд хамаарах бүсчлэл: /20 хоног/

- 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин орчмын хэрэглэгчид,

- Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид,

- Отгонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид

- 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид зуны их засварын хуваарьт орсон байна.