Их Британийн уран зураач Мейсон Стормын “Гэгээнтэн үү? Нүгэлтэн үү?” бүтээлийг Швейцарын Базель хотын “Gleis 4” галерейд дэлгэжээ. Уг нь Базелийн төмөр замын вокзал дээр олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байсан ч олон нийтийн үймээн гарахаас сэргийлэн, үзэсгэлэнд шилжүүлсэн байна.
Мейсон бол улс төрийн сэдвээр хошин, ёгт бүтээл туурвидаг уран бүтээлч агаад олны өмнө үргэлж масктай гарч ирдэг нэгэн.
“Гэгээнтэн үү? Нүгэлтэн үү?” баримлын талаар өгүүлэхэд Ерөнхийлөгч Дональд Трампыг бодит хэмжээгээр нь бүтээжээ. Тэрээр загалмай дээр хэвтэж байх бөгөөд буюу АНУ-ын шоронд хоригдлууд өмсдөг улбар өнгийн комбинезонтой. Хэвтэж байгаа загалмай нь цаазаар авахад хэрэглэдэг үхлийн тарианы дамнуурга мэт.
“Gleis 4” галерейн эзэн Мелани Брезникийн хэлснээр энэхүү баримал хэдийн зарагджээ. Даатгал нь 600 мянган франк байсан гэнэ. Худалдан авагч нь дэлхийн хэмжээний алдартан гэхээс өөр үг Мелани мэдээлсэнгүй.

