Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт болно. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын гарди Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, М.Өсөхбааяр, Б.Батмөнх нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдана. Барилдааны нэгийн даваа 12:00-14:00 цагийн хооронд болно.
Өнөөдрийн барилдааны түрүү бөхийг автомашинаар шагнах бол үзүүрлэсэн бөх 30 сая, их шөвөгт үлдсэн бөхийг 10 сая төгрөгийн мөнгөн шагналтай.