Нутгийн зүүн хэсгээр үүл багасаж, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Халх гол орчмоор, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн зарим нутгаар өдөртөө хэт халах учир наршихаас болгоомжлоорой. Долоодугаар сарын 20-нд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.
Долоодугаар сарын 21-ээс долоодугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 22, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.