БНХАУ-д болж буй сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизонд тоглож буй Монгол Улсын шигшээ баг хагас шигшээд үлдлээ. Өнөөдөр энэ хэсгийн шөвгийн наймын тоглолт эхэлсэн. Монголын баг нөгөө хэсгээс шалгарсан Казахстаны багийг 78:70 онооны харьцаагаар хожлоо.

“В” дивизоны хагас шигшээд үлдсэн Монголын баг маргааш Тайваний багтай тоглоно.

Монгол, Тайваний тоглолт Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.