-90678460-bbc5-11f0-95ca-7bfb6916c8a0.jpg)
Попын хаан Майкл Жэксоны намтраас сэдэвлэн бүтээсэн “Michael” кино нээлтээ хийснээс хойш долоо дахь долоо хоногтоо дэлхийн кино театруудаас 898 сая ам.долларын орлого олжээ. Тус бүтээл нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд олон улсаас 217 сая ам.долларын ашиг олж намтар кинонуудын шинэ дээд рекордыг тогтоож байсан юм.
Харин одоогийн байдлаар тус бүтээл "Lionsgate" кино компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого авчирсан кино болсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой хөгжмийн намтарчилсан кинонуудын дэд байрт бичигдэж байна.
Дээрх төрөлд алдарт "Quuen" хамтлагийн Фредди Меркьюригийн “Bohemian Rhapsody” кино дэлхийн кино театруудаас нийт 911 сая ам.долларын ашиг олсноор тэргүүн байрт бичигддэг аж.