Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

Дэлхий дээр чихрийн шижин өвчтэй 412 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Судалгаагаар чихрийн шижин өвчтэй 10 хүн тутмын 4 нь ажлын байрны орчинд глюкозоо хянах, инсулинаа тарих, эрүүл хооллох боломжгүйн улмаас амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Иймд тэдэнд зориулсан ээлтэй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэн, ойлгож дэмжицгээе хэмээн Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.