Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах цайны газрын гэр шатаж, 5 айлын гэр өртжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид галыг унтраасан байна.
Иргэн М-ийн таван ханатай хоёр гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн С-ийн таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай гурван ширхэг хийн баллон, иргэн Х-ийн таван ханатай хоёр гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20, 60 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн Ц-ийн таван ханатай хоёр гэр болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон уг галд өртсөн байна.
Галын юулгүй байдлаа хангаж, үйлчилгээ үзүүлэхийг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.