
“Blackpink” хамтлагийн дуучин Женни Сөүл хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ.
Тэрбээр, Сөүлийн Ёнсан дүүргийн Тонбинго-дон дахь гурван давхар барилгыг 20 тэрбум воноор (13,7 сая ам.доллар) авсан байна. Төлбөрийг бэлнээр хийсэн гэх бөгөөд уг барилгад одоогоор тус уль дахь Иракийн Элчин сайдын яам байрлаж байгаа юм.
1970 онд баригдсан энэхүү барилга нийт 595 кв.м талбайтайгаас гадна тус дүүрэг нь Сөүл хотын хөгжлийн “Hannam New Town”, “Yongsan Park” төслийн бүсэд хамрагдсан тул тун ирээдүйтэй дүүрэгт тооцогддог.
Женни 2023 онд Ханнам дүүрэгт “UN Village” харшийг 5 тэрбум воноор авч байжээ.