БНХАУ-д болж буй сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизонд тоглож буй Монгол Улсын шигшээ баг хагас шигшээд үлдээд байсан. Манай шигшээ баг өнөөдөр Тайваний багтай шийдвэрлэх тоглолт хийж 92-82 онооны харьцаагаар хожигдлоо. Тайваний баг мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө тоглохоор боллоо.
"FIBA Women's Asia Cup 2025" тэмцээний хагас шигшээд анх удаа шалгарсан Монголын баг маргааш Тайландын багтай хүрэл медалийн төлөө тоглоно.